Тун удахгүй Чех улсад хоёрдох удаагаа явагдаж байгаа Miss Expat Czech Republic 2012 тэмцээн болох гэж байна.
Тэмцээнд Чехэд ажиллаж, сурч байгаа 18-30 насны, хүүхэдгүй гадаадын иргэд оролцдог бөгөөд энэ жил дэлхийн 20 орны 60 бүсгүй өрсөлджээ. Ангол, Колумб, Вьетнам, Беларусь, Гүрж, Индонез, Монгол, Нигер, Камбожийн бүсгүйчүүд шилдэг есийн тоонд багтсан байна.
Монгол Улсыг төлөөлж, Чехийн Брно хотын ахлах сургуульд сурч буй 19 настай Т.Бурмаа оролцож байна. Авьяаслаг, спортлог, топ модель гээд бүх төрөлд амжилттай оролцсон тэрээр ихээхэн найдлага төрүүлээд байна. Т.Бурмаа ирээдүйд Олон улсын харилцаа ны сургуульд элсэн, орчуулагч болох хүсэлтэй аж.
“Miss Expat Czech Republic” тэмцээнлд 2011 онд миссээр Намибийн Паулина Накашоле шалгарсан байна.
Өнгөрсөн оны Miss Expat Czech Republic 2011 – энд даран үзнэ үү
Шигшээ тэмцээн 2013 оны 1 сарын 9-нд Прага хотын “Hybernia” театрт болно.
Энэ хүү тэмцээн нь эхний гурван байрнаас гадна бас Miss Sympatie шалгаруулдаг юм. Тэр нь хүрэлцэн ирсэн үзэгчид дундаас хэн хамгийн их санал авсан нь хождог юм. Тийм учраас та бүхнийг хүрэлцэн ирэж оролцож байгаа МОНГОЛ бүсгүйгээ дэмжихийг уриалаж байна.
Aмжилт хүсэн ерөөе.
Илүү их мэдээлэл эндээс авна уу:
www.MissExpat.cz
Сэтгэгдэл бичих: