Cуртчилгаа

Валютын ханш

CУРТЧИЛГАА

Kontonii Mungu

Cуртчилгаа

Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комисс хуралдлаа

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын гуравдугаар хуралдаан Прага хотноо  энэ сарын 14, 15-нд зохион байгуулагдав. Комиссын Монголын хэсгийг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд Т.Пүрэвдорж тэргүүлж, Чехийн хэсгийг Чехийн Үйлдвэр худалдааны дэд сайд Милан Ховорка тэргүүллээ.

Түүнчлэн гуравдугаар сарын 14-ний өдөр Монгол, Чехийн Бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт боллоо. ЗГХХК-ын гуравдугаар хуралдаан болон бизнесийн уулзалтын үеэр хоёр тал улс төр, худалдаа, эдийн засгийн өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар харилцан танилцуулж, Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хөгжлийн тусламжийн үр нөлөөг дээшлүүлэх зэрэг асуудлаар санал солилцов. Түүнчлэн Европын Холбооны стандарт, хэм хэмжээг Монголд нэвтрүүлэхэд чехийн тал дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа мэдэгдлээ.

Хоёр орны Засгийн газрын Хамтарсан комиссын гишүүд гуравдугаар сарын 14-ний өдөр Монгол-Чехийн бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцов. Төлөөлөгчдийн тэргүүн Т.Пүрэвдорж, М.Ховорка нар бизнэс уулзалтыг нээсэн  бөгөөд Монгол Улсын ЗТБХБЯ, ХХААХҮЯ, ГХОГ зэрэг холбогдох байгууллагын төлөөлөл чехийн бизнес эхрлэгчдэд зориулан танилцуулга мэдээлэл хийлээ.

Уулзалтын явцад Монголын авто замчдын холбоо, Чехийн “Аридес” компанитай зам гүүр, барилгын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

ЗГХХК-ийн хуралдааны үр дүнд талууд цаашдын хамтын ажиллагаагаа тодорхойлсон Протоколыг тохиролцож, гуравдугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурав.

http://www.asunews.mn

Сэтгэгдэл бичих:

  

  

  

*

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>