Сүүлийн жилүүдэд Чех улсад удаан хугацаагаар ажиллаж, амьдрах болсон Монголчуудын дунд сүрьеэ, бэлгийн замын халдварт заг тэмбүү өвчний тохиолдлууд цөөнгүй илрэх болсон нь эзэн орны иргэдийг багагүй сандаргаж, улмаар эдийн засгийн хямралаас үүдэнгадаад иргэдэд явуулах бодлогоо нилээдгүй чангатгасныг бид мэдэж байгаа. Аливаа улсын гадаад иргэдийг нээлттэй хүлээж авах бодлогод ард түмнийх нь аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхгүй байхыг эн тэргүүнд чухалчилдаг билээ. Тиймээс Чех улсад урт хугацаагаар оршин сууж буй Монгол иргэдийн эрүүл мэндийн түвшнийг судлах, түүнтэй холбоотойгоор тулгарч буй асуудлуудыг илрүүлэх, эдгээр асуудлыг багасгах цаашдын ажлын чигийг тодорхойлох зорилготой уг төслийг Монгол улсаас Чех улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулж байна.
Төсөл энэ оны 3сарын 28наас 5сарын 1 хүртэл нэг сарын турш үргэлжилнэ. Төслийн хүрээнд: 1. Үндсэн судалгаа: Тандалт судалгааг ярилцлага хэлбэрээр Праг болон бусад хотуудад нэг болон түүнээс дээш жил амьдарч, ажиллаж байгаа нийт 100-120 Монгол иргэдээс авна. Нийт судалгаанд оролцогчдын 90% нь 18-аас дээш насны насанд хүрэгчид байна. Судалгаанд цагаачлалын албанд бүртгэлтэй хүмүүс хамрагдахгүй болно. 2. Эмчийн үзлэг, шинжилгээ: Эрүүл мэндийн хувьд эмчид үзүүлэх, шинжилгээ өгөх, зөвлөгөө авах шаардлагатай байгаа Монгол иргэд өөрийн хүсэлтээр энэхүү үйлчилгээнд хамрагдаж болно. Үзлэг, шинжилгээ нь Праг хотын Винохрадын эмнэлгийн Хөдөлмөр, Аялал Жуулчлалын Анагаахын Клиник (Klinika Pracovního a Cestovního Lékařství, FNKV, Praha) дээр үнэгүй орчуулагчтайгаар 2011 оны 4 сарын 1, 4, 7, 11, 14, 21, 25, 28, 29- ны өдрүүдэд тус тус явагдана. Уг үйлчилгээнд эрүүл мэндийн цогц үйлчилгээний нийгмийн болон гэрээт даатгалтай (Zdravotní pojištění na komplexní nebo plnou péči) сонирхсон хүн бүр чөлөөтэй хамрагдах эрхтэй. Бусад төрлийн (na neodkládné, základní péče atd.) болон даатгалгүй хүмүүс холбогдох үзлэг, шинжилгээний зардлыг хувийн зүгээс шийдвэрлэн үйлчлүүлэх боломжтой. Судалгаанд оролцох, эмчийн үзлэг, шинжилгээний үйлчилгээг сонирхсон хүмүүсeruulmongol@yahoo.com хаягаар болон 722-169-067, 775-693-472 утсуудаар холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авч болох бөгөөд эмчид үзүүлэх сонирхолтой хүмүүс дээрх өдрүүдээс тохирох өдрөө сонгон 2 хоногийн өмнө урьдчилан захиалах шаардлагатайг сануулъя. Таны өвчний онош, биеийн байдал, болон бусад хувийн мэдээллийг төслөөс гадуур хэнд ч тараан дамжуулахгүй, чандлан нууцална. www.terguulegch.com |
Сэтгэгдэл бичих: