Cуртчилгаа

Валютын ханш

CУРТЧИЛГАА

Kontonii Mungu

Cуртчилгаа

Чехийн боловсролын тогтолцоо

Чех улсын боловсролын тогтолцоог та бүхэндээ танилцуулж байна. Монголын боловсролын тогтолцоотой юугаараа адилхан, мөн юугаараа өөр вэ гэдгийг ойлгомжтой, цэгцтэй тайлбарласан байна.

Цэцэрлэг (Mateřské školy,MŠ)

сургуулийн өмнөх боловсрол

• 3 – 6 настай хүүхдүүдэд зориулагдсан.

• Цэцэрлэгийн бүртгэл нь зохих журмын дагуу сургуулийн өмнөх боловсролын байгууллагад гаргасан өргөдөлийн дагуу хийгдэнэ.

• Бүртгүүлэхэд шаардлагатай баримтууд :

» Сургуулийн өмнөх боловсрол олгуулахаар гаргасан өргөдөл

» Хүүхдийн эмчийн дүгнэлт

» Хүүхэддээ урьдчилан сэргийлэх болон хугацаат тарилгуудыг

хийлгүүлсэн тухай баримт

» Хуулийн хариуцагч (эцэг, эх)-ийн иргэний үнэмлэх буюу паспорт

» Гадаадын иргэдээс нэмэлт баримт шаардаж болно. Энэ тухай

мэдээллийг хүүхдийн Хуулийн хариуцагч нь Цэцэрлэгийн

эрхлэгчээс авч болно.

• Төлбөрийн төрлүүд:

» Сургуулийн өмнөх сургалтын төлбөр

» Хүүхдийн хоолны төлбөр

ЕБДС нь 2 шатлалтай байна:

1. шатлал 1- 5 дугаар анги /бага анги/

2. шатлал 6 – 9 дүгээр анги /ахлах анги/

Нэг ба хоёрдугаар шатлалын хоорондох шилжилт нь шууд хийгдэнэ.

• Заавал олгогдох боловсролын сургалтын зарим хэсгийг олон жилийн сургалттай гимназид суралцаж болно.

• 8 жилийн сургалттай гимназид ЕБДС-ийн 5 дугаар анги төгссөн хүүхэд шалгалт өгөн элсэж болно.

• 6 жилийн сургалттай гимназид ЕБДС-ийн 7 дугаар анги төгсөөд элсэнэ.

• Өнөөдрийн мөрдөгдөж байгаа жураманд гимназийн элсэлтийн шалгалтыг чех хэл, математик, ерөнхий эрдмийн мэдлэгээр авдаг.

(Základní škola, ZŠ)

- заавал олгогдох сургуулийн боловсрол

• 6 – 15 насандаа суралцана.

• Заавал олгогдох боловсролын сургалт нь 9 жил байна.

• ЕБДС-ийн 1 дүгээр ангийн бүртгэл – заавал олгогдох дунд боловсролын 1 дүгээр ангийн сурагчдын албан ёсны бүртгэл нь 1 дүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 15-ны хооронд явагдах боловч хүүхдүүдийг хэдийд ч бүртгүүлж болно.

• Хуулийн хариуцагч нь хүүхдийн ЕБДС-д суралцах хугацааг хойшлуулах талаар хүсэлт гаргаж болно.

• Бүртгэлд шаардлагатай баримтууд: хүүхдийн төрсөний гэрчилгээ, хуулийн хариуцагчийн паспорт, хүүхдийн эрүүл мэндийн даатгалын баримтууд.

• Дээд ангиудын бүртгэлийг хичээлийн жилийн хэдийд ч хийлгэж болно.

• Гэхдээ сүүлийн төгссөн ангийн дүнгийн баримтыг үзүүлэх шаардлагатай.

Дунд сургууль – ирээдүйн мэргэжлийн бэлтгэл

• 15 наснаас ЕБДС-ийг төгсөөд дунд сургуульд орно.

• Дунд сургууль нь ЕБДС-ийн шууд үргэлжлэл бөгөөд ирээдүйн мэргэжил,

цаашдын сургалтанд бэлтгэнэ.

• Сургуулийн сонголт нь сурагчийн сурлагын амжилт, өөрийн сонирхолоос хамаарна.

• Сурагч нь өөрийн сонгосон сургуульдаа эхний элсэлтийн шалгалт өгөх мэдэгдэлээ 3 дугаар сарын 15-наас, нарийн мэргэжил, авъяас шаардсан сургуульд бол 11 дүгээр сарын 15-наас өмнө өгнө.

• Дунд сургууль нь гадаадын хүүхдүүдэд зориулан элсэлтийн чех хэлний шалгалтыг авахгүй байх эсвэл ярилцлага хэлбэрээр авч болно.

• Ихэнхи тохиолдолд дунд сургуульд суралцахад чех хэлний анхан шатны мэдлэгтэй байх шаардлага тавьдаг.

Дунд сургуулийн төрлүүд

Гимнази (Gymnázium) – ерөнхий эрдмийн бүрэн дунд боловсролыг нилээд

гүнзгийрүүлсэн хэлбэрээр олгодог. Төгсөхдөө шалгалт (maturit) өгч гэрчилгээ

авна. Гимнази нь дээд болон мэргэжлийн дээд сургуульд орох бэлтгэл болж

өгдөг. Сургалтын хугацаа нь ихэнхи тохиолдолд 4 жил байна.

Тайлбар. Гимназид цаашид шууд дээд сургуульд орох зорилготой хүүхдүүд элсэн суралцдаг бөгөөл ерөнхий эрдмийн хичээлийг нилээд гүнзгийрүүлэн үздэг. Төгссөн тохиолдолд дээд сургуульд элсэх бололцоотой. Гэхдээ мэргэжил олгодоггүй.

Мэргэжлийн бүрэн дунд сургууль (Střední odborná škola) – бүрэн дунд боловсролыг мэргэжлийн хамт олгодог. Төгсөхдөө шалгалт өгнө. Мэргэжил нь техник-аж ахуй, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол болон бусад чиглэлээр байна. Сургалтын хугацаа нь 4 жил байна.

Тайлбар.Энэ төрөл нь Монголын техникум, техник мэргэжлийн дунд сургуультай адил. Гимназиас ялгаатай нь ерөнхий эрдмийн хичээл арай бага ордог. Төгссөн тохиолдолд дээд сургуульд элсэх бололцоотой. Гэхдээ элсэж , суралцаж чадаагүй тохиолдолд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжтой.

Мэргэжлийн дунд сургууль (Střední odborné učiliště, SOU) – мэргэжлийн дунд боловсролыг олгодог. Төгсөхдөө мэргэжлийн шалгалт өгдөг. Суралцах хугацаа нь 2-3 жил байна. Сурагчид нь төгссөн мэргэжлээрээ мэргэжлийн үнэмлэх авах ба хүсвэл мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцах боломжтой.

Тайлбар. Монголын системээр бол техник мэргэжлийн сургууль буюу одоогийнхоор сургалт үйлдвэрлэлийн төвтэй адил. Төгсөхдөө мэргэжил эзэмшиж гарна. Дээд сургуульд шууд элсэхгүй ба үүний тулд нэмж матуритийн сургалтанд хамрагдах шаардлагатай

Мэргэжлийн дээд сургууль

(Vyšší odborné školy,VOŠ)

ба

Их, дээд сургууль (Vysoké školy, VŠ)

• Мэргэжлийн дээд сургууль (VOŠ) нь ихэвчлэн 3 жил сургана. Төгсөхдөө мэрэгжлийн шалгалт өгөх бөгөөд дипломтой мэргэжилтэн (diplomovaný specialist- DiS) гэсэн зэрэг авна.

• Их, дээд сургууль (VŠ) нь ихэвчлэн 3 шатлалтай байна. Үүнд: Бакалавр (сургалт нь 3-4 жил), үргэлжлэн Магистр (1-3 жил), Доктор (3 жил).

• Зөвхөн их, дээд сургуульд л шинжлэх ухааны зэрэг авах боломжтой.

• Элсэлтийн шалгалт – бүрэн дунд боловсрол эзэмшсэн (матурит хийсэн) Гэрчилгээг үзүүлнэ. Гадаадад матурит хийсэн бол энэхүү гэрчилгээг албан ёсоор баталгаажуулсан байх шаардлагатай. Элсэлтийн шалгалтуудын төрөл нь элсэх сургууль, мэргэжлээс хамаарна.

Сургуультай холбогдолтой эцэг, эхийн үүрэг

• Заавал олгогдох боловсрол (ЕБДС)-ын сургалт нь 9 жил байх бөгөөд энэ хугацаанд хүүхдүүд албан журмаар сургуульд суралцах ёстой.

• Хичээлд ирээгүй тохиолдолд сурагч тайлбар чөлөө гаргадаг. Сургууль бүр өөрийн онцлог бүхий дотоод журамтайбайдаг. Гэхдээ ямар ч тохиолдолд тайлбар чөлөөг хичээлд ирээгүй өдрийнхөө дараа өдөр нь гаргах ёстой. Хүүхэд жишээ нь, эмчилгээ хийлгэх

бол эцэг эх нь чөлөөг сургуулийн захиргаанаас урьдчилан авах ёстой.

• Эцэг эхчүүд нь хүүхдийнхээ сурлагын явцад хяналт тавьж, сурагчийн дэвтэртэй тогтмол танилцаж байх үүрэгтэй бөгөөд энэ тухай багш нарт нь мэдүүлэхийн тулд дүн бүрийн ард гарын үсгээ зурж байна. Мөн хичээлийн хэрэгслийн иж бүрдэл, хичээлийн бэлтгэл, гэрийн даалгаврын биелэлтийг тогтмол хянаж байх үүрэгтэй.

• Сургуулиас эцэг эхийн хурлыг хийж хүүхдийн сурлага, сахилгын талаар мэдээллийг өгдөг. Энэхүү хурал нь ихэнхи тохиолдолд эцэг эхийг заавал ирэхийг шаардахгүй боловч, хүүхдийнхээ төлөө сургууль, багш нартай хамтран ажиллахад их ач холбогдолтой.

2 comments to Чехийн боловсролын тогтолцоо

  • TSOGZOLMAA

    SAIN BN UU NADAD ASUUH ZVIL BNAA TUSLAACH MANAI HVV ENE JIL S.U.I.S IIN SURGUULIIG SIILBER URAN ZURAGAAR TUGSUJ BGAA UMAA HVVGEE ENED MERGELJILIIN DAGUU KURSST SUULGAJ EVROPIIN URLALIIN BVTEELVVDIIG VZVVLJ AZI EVPROPIIN SANA ORUULSAN SHINELEG URAN BVTEEL HIIHED NI TUSLAH GESEN UMAA HEDHEN SARIIN KURSS BVAL BOLNOO UURUU HARAAD AVBAL SANAA AVAAD TSAAJID HIIJ CHADAH HVVHED BGAA UMAA ENEDEHIIN BAS SIILBERIIN BAGAJ MASHIN TANILTSUULAHIIG ZORIJ BGAA UMAA YAMAR BOLOMJ BN NADAD TUSLAACH

Сэтгэгдэл бичих:

  

  

  

*

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>