Cуртчилгаа

Валютын ханш

CУРТЧИЛГАА

Kontonii Mungu

Cуртчилгаа

Виз болон оршин суух зөвшөөрөл хүсэгчдэд шинэ бүртгэлийн системийг эхлүүлж байна

Schengen1

 

Визапойнт бүртгэлийн систем дуусгавар болсонтой холбогдуулан 2017 оны 11-р сарын 24-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам виз болон оршин суух зөвшөөрөл хүсэгчдэд шинэ бүртгэлийнсистемийг эхлүүлж байна.

             A. Шенгений виз болон ажил эрхлэлтийн карт мэдүүлэх гэж буй визмэдүүлэгчдийг бүртгэх бүртгэлийн шинэ систем

Шенгений виз болон ажил эрхлэлтийн картаар виз мэдүүлэх гэж буй өргөдөл гаргагчид ярилцлагын тов тогтоох тохиолдолд ЗӨВХӨН 701 102 23 дугаарын утсанд холбогдож урьдчилан цаг авна. Элчин сайдын яамны зүгээс виз мэдүүлэгчдээс ярилцлагын тов тогтоох зорилгоор манай яамны бусад дугаар луу ХОЛБОГДОХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ. Мөн визийн болон консулын талаарх ямарваа нэгэн асуудлаар өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа 311 053 дугаар луу холбогдож байна уу.

Шинээр нэвтрүүлж буй бүртгэлийн системд зориулсан тусгай 701 102 23 дугаарын утасны бүх яриаг бичлэг болгон хадгалдаг болохыг анхааруулж байна.

Нэг виз мэдүүлэгч нэг дуудлага гэсэн дүрэм мөрдөгдөх бөгөөд насанд хүрээгүй хүндхууль ёсны асран хамгаалагчийн хамтаар шенгений виз мэдүүлэх тохиолдолд нэг утасны дуудлагаар асран хамгаалагч ярилцлагын тов авахдаа давхар бүртгүүлэх тусгайлсан боломжийг олгож байгаа болно. Ажил эрхлэлтийн картыг зөвхөн насанд хүрсэн буюу 18-аас дээш насны хүн мэдүүлнэ.

Утсаар ярилцлагын тов тогтоох бүртгэлийн систем нь тухайн дугаар луу холбогдсон виз мэдүүлэгчдийн хийсэн дуудлагын дарааллаар автоматаар жагсаалт үүснэ.

Элчин сайдын яам тухайн жагсаалт руу ямарваа нэгэн аргаар нэвтэрч, жагсаалтыг өөрчлөх, мөн нөлөөлөх боломжгүй болно. Утасны дуудлагын хадгалсан яриа гадны ямарваа нэгэн нөлөөнд өртөх боломжгүйгээр цахим хэлбэрээр хадгалагддаг болно. Элчин сайдын яам шенгений визийн болон ажил эрхлэлтийн карт мэдүүлэхээр ярилцлагын тов тогтоосон виз мэдүүлэгчдийн хүсэлтийн дагуу ярилцлагын тов өөрчлөх, цуцлахболомжгүй болноИймд Элчин сайдын яам дээрх хүсэлтэнд хариу өгөхгүй болно.Хэрвээ виз мэдүүлэгч товлосон ярилцлагын товдоо хүрэлцэн ирэхгүй тохиолдолд тухайн ярилцлагын товд оронд нь өөр хэн нэгнийг хүлээн авахгүй бөгөөд тухайн виз мэдүүлэгч дахин журмын дагуу шинээр ярилцлагын тов авна.

Виз мэдүүлэгч утсаар ярилцлагын тов авах гэж байгаа тохиолдолд дараах мэдээллийг зайлшгүй ойлгомжтойгоор хэлэх үүрэгтэй болно (яриаг монгол, чех эсвэл англи хэл дээр хийх боломжтой). Үүнд:

  • Виз мэдүүлэгчийн овогнэр
  • Визийн төрөл эсвэл ямар төрлөөр оршин суух зөвшөөрөл хүсчбуйгаа (богино хугацааны шенгений виз тохиолдолд 1,2 эсвэл олон удаагийн нэвтрэх эрхтэй эсэх мөн удаан хугацааны оршин суух зорилгоор ажил эрхлэлтийн карт)
  • Виз мэдүүлэгчийн утасны дугаар болон и-мэйл хаяг
  • Гадаад паспортын төрөл болон дугаар (дипломат, албан, гадаад паспорт гэх мэт.)Баасан гараг бүр утсаар дараагийн долоо хоногийн Даваа гарагаас Пүрэв гараг хүртэлх визийн материал хүлээн авах өдрүүдийнярилцлагын тов авах боломжтой болно.

    Бүгд Найрамдах Чех Улсын Үндэсний баяр тохиолдож байгаа тохиолдолд утсаар ярилцлагын товыг тухайн өдрийн өмнөх өдөр болгон шилжүүлнэ. Үүнд: 2018 оны хувьд 2018.3.30-ны Баасан гараг 3-р сарын 29-ны Пүрэв гараг, 2018.7.6-ны Баасан гараг 7-р сарын 4-ны Лхагва гараг (2018 оны 7-р сарын 5 болон 6-ны өдөр Үндэсний баяр болно) мөн 2018 оны 9-р сарын 28-ны Баасан гараг 9-р сарын 27-ны Пүрэв гараг гэнэ.

    Виз мэдүүлэгчдэд ойлгомжтой мөн баримжаа өгөх зорилгоор дараах мэдээллийг хүргэж байна:

    Шенгений виз мэдүүлэх зорилгоор утсаар ярилцлагын тов бүртгүүлэх тохиолдолд:

    Баасан гараг бүр өглөө 08:30 минутаас эхлэн бүртгэлийн систем дүүрэх хүртэл өгөгдсөн дугаарт дуудлага хүлээн авна. Тус системийг Элчин сайдын яамны болон бусад холбогдох чехийн байгууллагуудын хүчин чадал, мөн бичиг баримтыг боловсруулах үйл явцтай тохируулан тогтоосон болно.

    Ажил эрхлэлтийн карт мэдүүлэхээр утсаар ярилцлагын тов бүртгүүлэх тохиолдолд:  

    Баасан гараг бүр өдөр 13:30 минутаас эхлэн бүртгэлийн систем дүүрэх хүртэл өгөгдсөн дугаарт дуудлага хүлээн авна. Тус системийг Элчин сайдын яамны болон бусад холбогдох чехийн байгууллагуудын хүчин чадал, мөн бичиг баримтыг боловсруулах үйл явцтай тохируулан тогтоосон болно.

    Бүх виз мэдүүлэгчдийг ярилцлага товлосон өдөр, цагтаа Элчин сайдын яамны цахим хуудас дээр дэлгэрэнгүй тавигдсан байгаа шаардагдах бүх бичиг баримтыг бүрдүүлэн Элчин сайдын яаман дээр хүрэлцэн ирж байхыг анхааруулж байна. Товлосонярилцлагын товдоо хүрэлцэн ирээгүй тохиолдолд шенгений визболон ажил эрхлэлтийн карт мэдүүлэхээр хүсч буй бусад иргэдийн боломжийг хааж, нөгөө талаас захиргааны үйл явцыг удаашруулж мөн хүндрэл үүсгэж байгаа болно. Мөн шаардагдах бичиг баримт бүр гүйцэт биш байгаа тохиолдолд шенгенийбогино хугацааны визийн материалыг хүлээн авах боломжгүйболох ба ажил эрхлэлтийн картийн мэдүүлгийн хувьд тухайнбичиг баримтын боловсруулалтын явц удаашрах юм.   

    Улаанбаатар хотод суугаа Элчин сайдын яаманд утсаар ярилцлагын тов тогтоох гэж буй виз мэдүүлэгчдэд зориулан долоо хоног бүр дараах тооны ярилцлагын товуудыг олгохоор тохируулсан байдаг болно. Үүнд:

    Шенгений виз: 54

    Ажил эрхлэлтийн карт: 18

    Эдгээр ярилцлагын тов дүүрсэн тохиолдолд утасны дугаархаагдах бөгөөд монголчех болон англи хэл дээр автомат хариулагч дараах мэдээллийг өгнө:

    Шенгений виз болон ажил эрхлэлтийн картын өргөдөл хүлээн авах…………- ээс ……………- ны хооронд дах чөлөөтэй ярилцлагын тов байхгүйбайна. Шенгений виз мэдүүлэх дараагийн ярилцлагын товыг дараа долоо хоногийн ………сарын …….өдрийн Баасан гарагт 08:30 минутаас,харин ажил эрхлэлтийн картын ярилцлагын товыг мөн тухайн өдрийн13:30 минутаас бүртгүүлэх боломжтойгоор нээгдэх болно.    

 

                 Б. Урт хугацааны виз болон ажил эрхлэлтийн картаас бусад удаан хугацааны оршин суух эрх төрлөөр мэдүүлэх гэж буй виз мэдүүлэгчдийг бүртгэхбүртгэлийн шинэ систем

Визапойнт бүртгэлийн систем дуусгавар болсонтой холбогдуулан 2017 оны 11-р сарын 24-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам урт хугацааны виз болон ажил эрхлэлтийн картаас бусад төрлийн оршин суух зөвшөөрөл хүсэгчдэд шинэ бүртгэлийн системийг эхлүүлж байна.

2017 оны 11-р сарын 27-ны өдрөөс эхлэн Элчин сайдын яам дээр дурьдсан бүртгэл хийх зорилгоор маш том багтаамжтай цахим visa_ulaanbaatar@mzv.cz хаягийг нээн ажиллуулж байгаа болно.

Цахим хаяг Баасан гараг бүрийн 08:30 – 12:00 цагийн хооронд нээгдэх ба Та дараа долоо хоногийн Даваа гарагаас Пүрэв гараг хүртэлх хугацаанд визийн материал хүлээн авах өдрүүдийн ярилцлагын товд бүртгүүлэх боломжтой болно. Цахим хаягт и-мэйл ирсэн цагийн дарааллын дагуу бүх төрлийн урт хугацааны виз болон оршин суух зөвшөөрөл (ажил эрхлэлтийн картаас бусад) мэдүүлэх ярилцлагын товын хүсэлт нэг жагсаалт үүсгэн хадгалагдана. Элчин сайдын яамны болон бусад холбогдох чехийн байгууллагуудын хүчин чадал болон бичиг баримтыг боловсруулах болон илгээх үйл явцтай нэн тааруулан хүлээн авах боломжтой хамгийн боломжит ярилцлагын товыгтохируулсан болно.

Элчин сайдын яам дээр дурьдсан зорилгоор ярилцлагын тов тогтоох хүсэлтэй виз мэдүүлэгчдэд зориулан дараа долоо хоногийн бүртгэлд ашиглах тусгай код–ыг цахим хуудсандаа байршуулна. Тухайн кодыг Баасан гараг болгон 08:30 минутаас өмнө байршуулах  бөгөөд тухайн кодгүйгээр цахим хаягт хүсэлтээ илгээсэн тохиололд уг хүсэлт нь “спам” болж ирэх ба хүсэлт Тань автоматаар ярилцлагын товын бүртгэлээс хасагдах болно.

Ярилцлагын товд бүртгүүлэх хүсэлт илгээж байгаа тохиолдолд и-мэйлдээ дараах мэдээллийг заавал агуулсан байх шаардлагатай. Үүнд:

  • Виз мэдүүлэгчийн овог, нэр
  • < >өрсөн огнооГадаад паспортын төрөл болон дугаар
  • Урт хугацааны виз болон оршин суух зөвшөөрөл хүсч буй зорилго
  • Виз мэдүүлэгчийн утасны дугаар болон и-мэйл хаягИ-мэйлийнхээ хавсралтаар дараах бичиг баримтыг илгээсэн байх ёстой болно. Үүнд:
  • Виз мэдүүлэгчийн гадаад паспортын нүүрэн хэсэг буюу өөрийнх нь хувийн мэдээлэл болон зурагтай хэсэг
  • < >орилго харуулсан бичиг баримтыг pdf болон jpg файл хэлбэрээр илгээх.Эдгээр бичиг баримтыг хавсралтаар илгээгээгүй тохиолдолдярилцлагын тов хүссэн хүсэлтийг хүчингүйд тооцох болохыганхаарна уу!Мөн виз мэдүүлэгч ярилцлагын товдоо Элчин сайдын яаман дээр өөрийн биеэр хүрэлцэн ирсэн байна.

    Элчин сайдын яам и-мэйлээр ирүүлсэн хүсэлтэнд нэгдсэн хариу илгээх ба виз мэдүүлэгчдэд Элчин сайдын яаманд хүрэлцэн ирэх ярилцлагын товыг илгээнэ.

    Олгосон ярилцлагын товыг виз мэдүүлэгчдийн болон Элчин сайдын яамны зүгээс өөрчлөхцуцлах болон оронд нь өөр хэннэгнийг хүлээн авахгүй болохыг анхааруулж байна. Хэрвээ виз мэдүүлэгч товлосон ярилцлагын товдоо хүрэлцэн ирэхгүй тохиолдолд виз мэдүүлэгч дахин журмын дагуу шинээр ярилцлагын тов авна.

    Цахим хаягт ирүүлсэн хүсэлтийн дарааллын дагуу ярилцлагын тов олгогдох ба Элчин сайдын яам хүлээн авсан хүсэлтийг устгах,дарааллыг өөрчлөх боломжгүй болно. Цахим хаягаар ирүүлсэн хүсэлт 3 хүртэлх жилийн хугацаанд архивлагдан хадгалагдаж шалгагдах болно.

    Нэг виз мэдүүлэгч = нэг и-мэйл гэх дүрэм мөрдөгдөх бөгөөд насанд хүрээгүй хүүхэд хууль ёсны асран хамгаалагчийн хамтаар урт хугацааны эсвэл удаан хугацаагаар оршин суух төрлөөр виз мэдүүлэх тохиолдолд нэг и-мэйлээр асран хамгаалагч ярилцлагын тов хүсэхдээ давхар бүртгэл хүсэх тусгайлсан боломжийг олгож байна.

    Дараах тооны бүх төрлийн урт хугацааны виз болон оршин суухтөрлийн ярилцлагын товуудыг олгохоор тохируулсан байдаг болно. Үүнд:

    Гэр бүл нэгдэх зорилгоор урт хугацааны виз: 6

    Суралцах зорилгоор урт хугацааны виз: 3

    Гэр бүл нэгдэх зорилгоор удаан хугацааны оршин суух зөвшөөрөл: 2

    Суралцах зорилгоор удаан хугацааны оршин суух зөвшөөрөл: 2

    Байнгын оршин суух зөвшөөрөл: 1

    Бизнес эрхлэх зорилгоор урт хугацааны виз: 1

    Долоо хоногийн ярилцлагын тов дүүрсэн тохиолдолд ирүүлсэн цахим шуудан автоматаар хязгаараас давсан гэх хавтсанд шилжих ба виз мэдүүлэгч доор дурьдсан автомат хариу илгээгдэх болно:

    Урт хугацааны виз/удаан хугацааны оршин суух эрх төрлөөр визмэдүүлэх хүсэлт гаргасанд Таньд баярлалааЭлчин сайдын яаман дээрхүлээн авах ярилцлагын тов дүүрсэн тул Таны хүсэлтийг хүлээн авахболомжгүй болноТа ярилцлагын тов авах хүсэлтэй байгаа бол Элчинсайдын яамны цахим хуудсыг шалгаж байна ууТухайн хуудсандтогтмол дараагийн бүртгэлийн талаарх шинэ мэдээлэл орж байхболно.

    Бүх виз мэдүүлэгчдийг ярилцлага товлосон өдөрцагтаашаардагдах бүх бичиг баримтыг бүрдүүлэн Элчин сайдын яамандээр хүрэлцэн ирж байхыг анхааруулж байнаТовлосонярилцлагын товдоо хүрэлцэн ирээгүй тохиолдолд шенгений виз болон ажил эрхлэлтийн карт мэдүүлэхээр хүсч буй бусадиргэдийн боломжийг хаажнөгөө талаас захиргааны үйл явцыгудаашруулж мөн хүндрэл үүсгэж байгаа болно

 

Source: www.mzv.cz

Сэтгэгдэл бичих:

  

  

  

*

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>