Өнөөдөр Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хийх үеэрээ Чех улсын визийг богино хугацаанд авах боломжтой болсон талаар мэдэгдлээ. Иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хүсэлт болгосны дагуу Чехийн тал Улаанбаатар дахь ЭСЯ-ндаа визний нэмэлт ажилтан томилон ирүүлсэн байна. Улмаар ЭСЯ-нд визний ярилцлагад орох цагийг цахимаар товлох системийг сайжруулахаар болсон нь виз мэдүүлж буй монгол иргэдийн хүлээлгийн хугацаа богиносох таатай нөхцлийг бүрдүүлжээ.
Мөн тус яамны зүгээс дотоодын агаарын тээвэрлэгч компаниуд болон олон улсын нислэгийн тийз борлуулагч компаниуд, аялал жуулчлалын нэгдсэн холбоотой хамтран ГХЯ-ны Консулын газрын албан ёсны www.consul.mn цахим хуудсыг олон нийтэд түгээхээр ажиллаж буй юм байна. Энэ нь иргэд хилийн чанадад зорчих хугацаандаа эрх нь зөрчигдсөн тохиолдолд холбогдох дипломат төлөөлөгчийн газартайгаа цаг алдалгүй холбоо тогтоох, консулын үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг албан ёсны эх сурвалжаас шуурхай авах боломжийг бүрдүүлэх зорилготой ажээ.
Source:
http://mongolcom.mn
Сэтгэгдэл бичих: