Tavis ба Kristie хоёр бол удахгүй гэрлэх залуухан хосууд. Харин тэднийг чадварлаг гоо сайханчид, уран бүтээлчид Make-up хийж 70 насаар хөгшрүүлсний дараа тэднийг ямар сэтгэл хөдлөл, үйлдлүүд гаргахыг сонирхолтой байдлаар туршсан байна.
Энэхүү сонирхолтой туршилтанд нийтдээ 3 удаа нүүр будалт хийсэн бөгөөд тэднийг 30, 50, 70 насаар насыг нь ахиулж хамгийн эцэст нь 90 орчим настай өвөө, эмээ нар болгож хувиргажээ. Тэд нүүр будалт бүрийн дараа үнэхээр сэтгэл догдлом байдлуудыг гаргаж бүр бие биенээ хараад нулимс хүртэл дуслуулцгаажээ.
Тэдний хувьд гадаад төрх байдлын эрс өөрчлөлт томоохон цочрол өгсөн хэдий боловч олон арван жилийг хамтдаа үдэх хайр сэтгэл тэдний хувьд хичнээн чухал болохыг ойлгоцгоосон байна.
Ингээд залуу хосууд маш богинохон хугацаанд таны нүдний өмнө хэрхэн хөгшрөхийг үзэцгээе.
Сэтгэгдэл бичих: