Чех улсын Их сургуулийн багш магистрант Доливор хэмээх залуу судлаач Увс аймагт ирж ардын аман зохиол судлахдаа Орос хэлний багш Гэндэнгийн Банди агсны ярьдаг байсан үлгэр домгийг онцгойлон үзэж, энэ хүний амьдрал уран бүтээлийг дагнан судалсан байна.
Тэрбээр дараа жил дахин судалгаагаа үргэлжлүүлэх гэнэ. Орос хэлний багшаар 30 гаруй жил ажилласан Хяргас сумын уугуул Гэндэнгийн Банди үлгэр цуглуулах, түүнийгээ ард олон болон шавь нартаа уран яруугаар хэлж өгдгөөрөө ихээхэн нэр хүндтэй болсон хүн байлаа. Тэрбээр амьд ахуйдаа өөрийн ярьдаг байсан үлгэрээсээ нэжгээдийг эмхтгэн товхимол гаргаж байснаас гадна нутгийн ард түмний домог, үлгэр, зан заншлын утга учрыг хүүрнэсэн 3 ном хэвлүүлж үлгэрт зориулсан зураг зурдаг байсан нь одоо ч хадгалагдан үлджээ. Ялангуяа Арабын алтан бүс гэдэг үлгэрийг бишрэм сайхан ярьдаг байсныг нь олон хүн дурсдаг байна. Г.Банди ОХУ-д сурч байхдаа ЗХУКН Югаславын дотоод хэрэгт хэтэрхий оролцож байна гэж “цуурсан” хэргээр 10 жилээр яллагдаж 5 жил шоронд суусан удаатай ажээ.
Эх сурвалж: “Монцамэ”
Сэтгэгдэл бичих: