Cуртчилгаа

Валютын ханш

CУРТЧИЛГАА

Kontonii Mungu

Cуртчилгаа

Лиссабоны гэрээг батлахын өмнөх сүүлчийн гацааг арилгав

Брюссельд цугласан Ев­ро­пын холбооны лидерүүд Чехийн болзлыг хүлээн зөв­шөөрснөөр Лиссабоны гэрээг батлахад тавигдаж байсан сүүлчийн саадыг давлаа.

Европын  холбооны гишүүн 27 орноос тулгуур баримт бичгээ соёрхон батлаагүй үлдсэн цорын ганц улс болох Чех Үндсэн эрхийн тухай Европын холбооны хартигаас татгалзах санал тавиад байсан. Учир нь дэлхийн II дайн төгсөхөд тухайн үеийн Чехословак улсаас хөөгдсөн гурван сая герман хүн хураагдсан газар, эд хөрөнгөө Лиссабоны гэрээ батлагдсаны дараа нэхэж болзошгүй гэж Прага болгоомжилсон юм.

Европын холбооны удирдагчид уржигдрын хуралдаанаараа Чехийн дэвшүүлсэн саналыг хүлээн авч, Их Британи,  Польшт үзүүлсэн шигээ баталгаа гаргаж өгөв. “Чехийн Ерөнхийлөгч Вацлав Клаус дээрх шийдвэрт сэтгэл ханамжтай байна” хэмээн тус улсын Ерөнхий сайд Ян Фишер Брюссельд тэмдэглэжээ.
Европын Үндсэн хуулийн төслийг Чехийн парламент уг нь 2009 оны хоёрдугаар сард соёрхон баталсан юм. Гэтэл улсын бүрэн эрхт байдал хязгаарлагдах вий хэмээн эмээсэн сенатчдын бүлэг есдүгээр сарын сүүлчээр Үндсэн хуулийн шүүхэд хандсан. Тиймээс Ерөнхийлөгч В.Клаус ч маргаан дэгдээсэн баримт бичигт гарын үсэг зурахаа хойшлуулсан.

Одоо Чехийн Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрээс бүх зүйл шалтгаалах болоод байна. Лиссабоны гэрээ Чехийн Үндсэн хуульд харшилж байгаа юу? гэсэн асуултын хариуг Цэц ирэх долоо хоногт дуулгах төлөвтэй.

Өнөөдөр сонин

Сэтгэгдэл бичих:

  

  

  

*

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>