Cуртчилгаа

Валютын ханш

CУРТЧИЛГАА

Kontonii Mungu

Cуртчилгаа

ЭРҮҮЛ МЭНДИЙН СИСТЕМ БА ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ

Чех улсад эрүүл мэндийн даатгалын хоёр төрөл байдаг
1 Нийтийн заавал байх эрүүл мэндийн даатгал, үүнд оролцох нь хуулиар өгөгдсөн нөхцөл биелэхэд шууд үүсдэг (ихэнх хэлбэр) /ногоон даатгал/;
2 Эрүүл мэндийн замын даатгал, даатгалын гэрээ байгуулснаар үүсдэг:
• богино хугацааны
• урт хугацааны

ЧЕХ УЛСАД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ АВАХАД ГАДААДЫН ИРГЭДИЙН ЭРХ БА ҮҮРЭГ
Нийтийн эрүүл мэндийн даатгалын системд оролцогч гадаад иргэн нь бусад даатгуулагчдын нэгэн адил эрх эдлэнэ.

ДАРААХ ЭРХТЭЙ БАЙНА:
• эрүүл мэндийн даатгалыг сонгох (эрүүл мэндийн даатгалыг 12 сард зөвхөн нэг удаа л өөрчилж болно, тэгэхдээ дандаа хуанлийн улирлын эхний өдөрт л);
• эмнэлгийн байгууллага ба эмч сонгох, тухайн эрүүл мэндийн даатгалтай гэрээтэй (даатгуулагч энэ эрхээ гурван сард нэг удаа хэрэгжүүлж болно); шууд төлбөргүйгээр эмнэлгийн тусламж (нийтийн эрүүл мэндийн даатгалаас хуулиар төлөгддөггүй үйлдлүүдээс гадна);
• хэрэв нийтийн эрүүл мэндийн даатгалаас төлөгддөг бөгөөд хуультай уялдаж бичигдсэн бол шууд төлбөргүйгээр эмийн бэлдмэлүүд ба эмчилгээний онцгой зорилгоор хүнсний зүйлс авах.

ДААТГУУЛАГЧИЙН ҮҮРЭГ:
• харъяа эрүүл мэндийн даатгалын байгууллагад даатгалаа төлөх;
• эрүүл мэндийн тусламж авахдаа даатгуулагчийн хүчинтэй үнэмлэх харуулах;
• ажилд орох ба ажлаас гарахдаа 8 хоногийн дотор даатгалын газар мэдэгдэх (хэрэв ажил олгогч үүнийг үйлдэхгүй бол) ба худалдаа бизнесийн үйл ажиллагаа эхлэх ба дуусах, байнгын оршин суух эрх авах, эрүүл мэндийн даатгалын байгууллагын өөрчлөлт, даатгалыг төр төлж эхлэх ба дуусахад нөлөөлөх брдит байдлууд, хүүхэд төрөх (хүүхэд төрөх өдөр эх нь даатгалтай байсан эрүүл мэндийн даатгалд) ба даатгуулагчийн үнэмлэхийг алдах ба гэмтэхэд мэдэгдэх;
• эрүүл мэндийн даатгал дуусах, эрүүл мэндийн даатгалын байгууллагаа өөрчлөх юмуу гадаадад удаан хугацаагаар оршин суухад даатгуулагчийн үнэмлэхээ буцааж өгөх;
• хувийн ба оршин суух (30 хоногийн дотор) тухай мэдээллүүдийг мэдэгдэх үүрэг
• эмнэлгийн байгууллагад хэвтэж эмчлүүлсний төлбөр төлөх

НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛААС ТӨЛӨГДДӨГ ТУСЛАМЖ:
Нийтийн эрүүл мэндийн даатгалын мөнгөөр төлөгдөх эмнэлгийн тусламжинд амбулаторийн ба хэвтэж эмчлүүлэх, яаралтай түргэн ба аврах тусламж, урьдчилсан тусламж, диспансерийн тусламж, эмчилгээний бодисууд, эрүүл мэндийн бодис ба шүдний бүтээгдхүүнүүд олгох, сувилал, хүүхдийн мэргэжлийн эмнэлгийн газар ба эрүүл мэндийг нь сайжруулах эмнэлгийн тусламж, үйлдвэрийн урьдчилан сэргийлэх тусламж, өвчтөнийг тээвэрлэж хүргэх (даатгуулагчийн биеийн байдал шаардаж байвал) ба замын зардлын нөхөн төлбөр, нас барагчид хийсэн шинжээчийн үзлэг (зөвхөн зохих хэмжээнд) ба задлан шинжилгээ орно. Даатгуулагчид нь хуулиар тогтоосон хэмжээнээс илүү гарах зарим үйлдэл, магадгүй эрүүл мэндийн хэрэгслийн төлбөрийг төлөлцөнө. Энэ нь зарим шүдний өвчний үйлдлүүд, сувиллын эмчилгээний хэсэг ба ялангуяа зарим эмнүүдийн үнийг төлөхөд оролцох явдал юм. Хэсэг эмнүүдийг даатгал бүрэн төлж байгаа, зарим хэсгийнх нь үнийг өвчтөн хэсэглэж төлж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗАМЫН ДААТГАЛААР АВАХ ТУСЛАМЖ:
• Урт хугацаатай гэрээт даатгалаас төлөгдөх эмнэлгийн тусламж Урт хугацаатай эрүүл мэндийн гэрээт даатгалын үндсэн дээр төлөгдөх эмнэлгийн тусламжийн хэмжээ нь урт хугацааны даатгалаас төлөхгүй эмнэлгийн тусламжийн нэрс бүхий даатгалын нөхцлүүдээр өгөгдөнө. Энэ төрлийн гэрээт даатгалын тусламжийн хэмжээ нь ихэнхдээ оношлогоо, эмчлэх, амбулаторийн ба хэвтэж эмчлүүлэх, эмний мөнгө ба эмнэлгийн хэрэгслүүд (нийтийн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан хүмүүстэй адил хэмжээгээр маш бага хэдэн онцлогтойоор), эмнэлгийн байгууллагад хүрэх шаардлагаар гарсан замын зардалтай холбоотой зарлагыг хамарна.
• Богино хугацааны гэрээт даатгалын үндсэн дээр төлөгдөх эмнэлгийн тусламж Богино хугацааны гэрээт даатгалын үндсэн дээр төлөгдөх эмнэлгийн тусламжийн хэмжээ нь тухайн даатгалын байгууллагын даатгалын гэрээгээр өгөгддөг. Гэхдээ эмний төрөл бүрт даатгалаас бүрэн төлж байгаа ядаж нэг эм байх ёстой ба бусдыг нь авах тохиолдолд өвчтөн заавал зохих хэмжээгээр эмийн санд эм авахад мөнгө төлөх болох үүрэгтэйг эмч нь сануулах ёстой. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх явцад эм болон эрүүл мэндийн хэрэгслийг бүрэн хэмжээгээр төлөгдөнө. Нийтийн эрүүл мэндийн даатгалд хамаарахгүй ба шууд төлөх эмнэлгийн тусламжийг хуулиар заагласан. Үүнд жишээ нь шүдний зарим үйлдлүүд ба зүү тавиулах юм.

Сэтгэгдэл бичих:

  

  

  

*

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>