Cуртчилгаа

Валютын ханш

CУРТЧИЛГАА

Kontonii Mungu

Cуртчилгаа

ЧЕХЭД ХОРИГДОЖ БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙГ СУЛЛАНА




Бүгд найрамдах Чех улсын Валдице болон Винаржице хотын хорих газарт ял эдэлж буй манай улсын хоёр иргэнийг суллаж нутагт нь буцаах шийдвэр гарчээ.



Тодруулбал, Монгол улсын иргэн Х, Э нарыг ялын хугацааны тодорхой хэсгийг эдэлсний дараа хугацаанаас өмнө суллах эсэхийг хэлэлцэх шүүх хурал энэ сарын 17, 25-ны өдөр болжээ. Тус шүүх хуралд Прага хот дахь манай улсын Элчин сайдын яамнаас төлөөлөгч биечлэн оролцуулж, улсынхаа хоёр иргэнийг үлдэх ялаас чөлөөлөгдсөн тохиолдолд нутаг буцаах баталгаа гарган өгчээ. Үүний үр дүнд Монгол иргэдийг хугацаанаас нь өмнө суллах шийдвэрийг БНЧУ-ын шүүхээс гаргажээ. Эдгээр иргэд нутагтаа ирснээр үргэлжлүүлэн ялаа эдлэх аж.



Б.Гантуяа


www.montsame.gov.mn

Сэтгэгдэл бичих:

  

  

  

*

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>