Cуртчилгаа

Валютын ханш

CУРТЧИЛГАА

Kontonii Mungu

Cуртчилгаа

Гадны ажилчдад туслахаар шийдвэрлэлээ

БНЧУ-ын Засгийн газрын 2009.02.09-ний өдрийн хуралдаанаар ДХ-ийн сайд И.Лангерийн оруулсан “Санхүүгийн хямралаас үүдэн гадныхан олноороо ажилгүй болж байгаа нөхцөлд БНЧУ-ын дотоод аюулгүй байдлыг хангах”-д чиглэгдсэн саналыг хэлэлцэн батлалаа.

Тэрээр Засгийн газрын хуралдаанд санхүүгийн хямралаас үүдэн гадны ажилчид олноороо ажилгүй болж байгаа нь Чех улсын дотоод аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хэмжээнд хүрээд байгааг дүн шинжилгээнд үндэслэн анхааруулж бүрэлдэн бий болсон нөхцөл байдлаас гаргахад   чиглэгдсэн тодорхой арга хэмжээ төлөвлөснөө танилцуулжээ. Гадныхан олноороо ажилгүй болсноор мөнгө олохын тулд хараар ажиллах эсвэл хууль бусаар орлого олох бусад замд татагдан орж болзошгүйн хамт нутгийн иргэдийн дургүйцлийг хүргэж улс үндэстнээр нь доромжлон гутаах, ялгаварлан үзэх гэх мэт сэтгэл зүйг нийгмийн дотор төрүүлж болзошгүй байгааг бас онцолсон байна. ДХЯ-ны мэдээгээр  ирэх гуравдугаар сар гэхэд 12 000 гадныхан ажилгүй болох ба оны эхний хагаст нийт 68 000 хүний ажлын зөвшөөрөл нь дуусах ажээ. ДХЯ-наас оруулсан энэхүү саналын хүрээнд эхний ээлжинд 2000 гаруй хүнийг нутаг оронд нь буцаах зардал, мөн тэдэнд сайн дураараа нутаг буцаж байгаад нь урамшуулал болгон хүн тус бүрт 500 евро олгохоор тусгасныг хэрэгжүүлэхэд зарцуулагдах нийт  60,7 сая крон буюу 2 сая гаруй еврог Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэсэн байна. Хэрэв энэ хөтөлбөрт хамрагдан сайн дураараа нутаг буцах хүсэлтэй хүмүүс одоо төлөвлөсөн байгаа 2000 хүнээс давбал уг хөтөлбөрийг цаашид өргөжүүлэхээр тогтжээ. Энэ хөтөлбөрт ажлаасаа халагдсан боловч одоогоор виз нь хүчинтэй байгаа энэ хугацаандаа багтаж нутаг орондоо сайн дураараа буцах хүсэлтэй хүмүүс хамрагдах боломжтой ба өмнө нь харлачихсан байсан эсвэл цагаачлалын албанд бүртгүүлсэн байгаа хүмүүс түүнд хамрагдахгүй ажээ. Визнийхээ хүчинтэй хугацаанд ийнхүү сайн дураараа нутагтаа буцаж буй хүмүүс хямрал өнгөрч чехийн үйлдвэрүүд гадны ажилчид авах бололцоотой мөн шаардлагатай болсон үед БНЧУ-д буцаж ирэхийг хүсвэл тэдэнд ямар нэгэн саад тотгор учрахгүй юм байна. Энэ хөтөлбөр нь Чех улсад ажиллаж байгаа гуравдагч орны иргэдэд бүгдэд нь хамаарч байгаа бөгөөд үүнийг зөвхөн монголчуудад зориулсан хөтөлбөр хэмээн ойлгож болохгүй юм. Засгийн газрын эл шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх тухай журам одоогоор тодорхойгүй байна. Одоогоор мэдэгдэж байгаа зүйл нь сайн дураараа нутаг буцаж байгаа хүмүүст олгох урамшууллын 500 еврог тэднийг нисэх онгоцонд суух үед нь өгөх тухай мэдээлэл байгаа ба тэдгээр хүмүүсийг хэзээ, хаана, хэн бүртгэх талаар тодорхой мэдээлэл үгүй байна. Энэ талаар тодорхой шийдвэр гармагц тухай үед нь өргөн олонд шуурхай мэдээлэх болно. Засгийн газрын хуралдаанаар мөн хямралын үед шинээр ажилчин оруулахгүй байх зорилгоор гадаад орнуудад суугаа БНЧУ-ын ЭСЯ –дын удаан хугацааны виз олголтыг ч тодорхой хэмжээгээр хязгаарлахаар  шийдвэрлэсэн байна

Сэтгэгдэл бичих:

  

  

  

*

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>