Cуртчилгаа

Валютын ханш

CУРТЧИЛГАА

Kontonii Mungu

Cуртчилгаа

Чех улсад болон Шенгенд гадаад иргэн оршин суух

Богино хугацааны виз (шенгений нэгдсэн виз)
Шенгений нэгдсэн визийг шенгений бүх орны нутаг дэвсгэрт зорчих ба оршин суух бүх нөхцлийг хангасан ба шенгений бүсийн нутаг дэвсгэрт орсон эхний өдрөөс хагас жилийн хугацаанд 3 сараас хэтрэхгүй хугацаагаар шенгений бүсийн нутаг дэвсгэрт байхаар төлөвлөж байгаа гадаадын иргэнд олгодог. Шенгений нэгдсэн визэнд нисэх буудлын виз (дамжин өнгөрөх) (A загвар), дамжин өнгөрөх (B загвар) ба 90 хоног хүртэл оршин суух виз (C загвар) ордог.

Чех улс шенгений нэгдсэн визийг доорх тохиолдлуудад олгох улс болно, хэрэв

a) хүсэлт гаргагчийн гол эсвэл хүрэх цорын ганц орон бол,
b) хүрэх орныг нь хөдөлгөөнгүй тогтоож болохгүй тохиолдолд хүсэлт гаргагч нэвтрэх шенгений эхний орон бол.

• нисэх буудлын виз (дамжин өнгөрөх) (гадаадын харъяатын хуулийн 24) – Чех улс юмуу шенгений бүсийн нутаг дэвсгэрт олон улсын нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх бүсэд гадаадын иргэнийг дараачийн нислэг, энэ нь олон улсын нислэг хоёр хэсгийн хооронд буух юмуу онгоц дамжиж суух үед, хүлээхэд байх хугацаагаар байх эрхтэй байлгана. Чех улсын нутаг дэвсгэрт зөвхөн нисэх буудлын визний үндсэн дээр дамжин өнгөрөх бүсэд байж болох гадаадын иргэдийн хүрээг č. 446/2005 Sb тоот тушаалаар, хойшхи засвар орсноор, тогтоосон.
• дамжин өнгөрөх виз (гадаадын харъяатын хуулийн 22) – гадаадын иргэнийг Чех улс/шенгений бүсийн нутаг дэвсгэрээр нэг гуравдагч орноос нөгөө гуравдагч орон руу зорчих замд дамжин өнгөрөх эрхтэй байлгана. Гадаадын иргэнийг шенгений бүсийн нутаг дэвсгэрт ирэх болгонд 5 хоногоос хэтрэхгүй хугацаагаар байж болох эрхтэй байлгана.
• 90 хоног хүртэл оршин суух виз (гадаадын харъяатын хуулийн 26) – гадаадын иргэнийг Чех улс/шенгений бүсийн нутаг дэвсгэрт түүнд бичигдсэн хугацаагаар, тэгэхдээ шенгений бүсийн нутаг дэвсгэрт орсон эхний өдрөөс хагас жилийн хугацаанд 3 сараас хэтрэх ёсгүй, байх эрх олгодог (ингэхдээ Чех улсын нутаг дэвсгэрт болон шенгений орнуудын нутаг дэвсгэрт байсан хугацаануудыг нэгтгэж тооцно).

90-ээс дээш хоног оршин суух виз
90-ээс дээш хоног оршин суух визийг Чех улсын нутаг дэвсгэрт 3 сараас илүү хугацаа шаардах зорилгоор байх гэж байгаа гадаад иргэнд түүний хүсэлтээр гадаадын харъяатын цагдаагийн газар олгоно. Энэ зорилго нь, жиш.: ажил эрхлэх, бизнес эрхлэх, сурах эсвэл эрдэм шинжилгээ байж болно. Өргөдлийг Чех улсын элчингийн төлөөлөгчийн газар гаргана (гадаадын харъяатын хуулийн 53). Зарим гуравдагч орны иргэд виз олгохыг хүссэн өргөдлөө зөвхөн өөрийн иргэншилтэй, эсхүл эзэмшиж байгаа гадаад паспортыг нь олгосон, эсхүл удаан хугацаагаар юмуу байнга оршин суух зөвшөөрөл олгогдсон улсад байгаа элчингийн төлөөлөгчийн газарт гаргах үүрэгтэй (č. 462/2008 Sb тушаалыг харах) Чех улсын нутаг дэвсгэрт зөвхөн хуулиар тогтоосон тохиолдлуудад л өргөдөл гаргаж болно (гадаадын харъяатын хуулийн 33). Өргөдлийг шийдэх хугацаа өргөдөл гаргасан өдрөөс 90 хоног хүртэл байх ба онцгой ээдрээтэй тохиолдолд 120 хүртэл хоног (гадаадын харъяатын хуулийн 170 догол мөр 6); зарим тохиолдолд, жиш.: сурах зорилгоор өргөдөл гаргасан өдрөөс 60 хоногийн дотор байж болно. Хэрэв өргөдөл гаргагч 90-ээс дээш хоногийн хугацаатай виз олгох нөхцөл болон шенгений нэгдсэн виз (C загвар) олгох нөхцлийг зэрэг хангаж байвал түүнд „D+C“ загвар гэж тэмдэглэдэг виз олгоно. Тус виз нь түүнийг эзэмшигчид түүний хүчинтэй байх эхний гурван сарын хугацаанд шенгений бусад орнуудын нутаг дэвсгэрт ч байх эрх олгож байгаа ба энэ хугацаа өнгөрсний дараа „D“ (доороос харах) загварын визний хэлбэрээр хүчинтэй байх болно. 90-ээс дээш хоногийн хугацаатай виз олгоход өргөдөл гаргагч нь шенгений нэгдсэн виз олгох нөхцлийг хангахгүй байгаа тохиолдолд түүнд „D“ гэж тэмдэглэгдсэн виз олгоно. Тус виз нь түүнийг эзэмшигчийг зөвхөн Чех улсын нутаг дэвсгэрт л байх эрх олгох болно – Чех улс руу анх зорчих замдаа шенгений орнуудын нутаг дэвсгэрээр (дээд хэмжээ нь 5 хоногийн хугацаанд) зөвхөн дайрч өнгөрч болно.

Гадаад иргэн нь өргөдөл гаргахдаа дараах зүйлсийг бүрдүүлнэ:
• гадаад паспорт,
• оршин суух зорилгыг гэрчлэх бичиг баримт,
• оршин суух үеийн амьжиргааны мөнгө (гадаадын харъяатын хуулийн 13),
• нутаг дэвсгэрт байх хугацаанд амьдрах байраар хангагдсан тухай бичиг баримт,
• 2 хувь зураг, хэрэв гадаад иргэний дүрс бичлэг авагдвал хэрэггүй.

Гадаад иргэн шаардсан тохиолдолд бүрдүүлэх материал:
a) Гадаадын иргэн нь ял шийтгүүлж байсан эсэхийг хянан шийдвэрлэхэд үндэс болгох түүний иргэний харъяалалтай улсаас, эсхүл сүүлийн 3 жилд тасралтгүй 6 сараас илүү хугацаагаар амьдарсан улсаас олгосон ялтай эсэх тухай лавлагаатай дүйцэх бичиг баримт, хэрэв тэр улс нь тийм бичиг баримт олгодоггүй бол чин үнэнээр мэдүүлэх мэдүүлэг
b) „ноцтой“ өвчингүйг магадлах эмнэлгийн бичиг (өвчний жагсаалтыг Эрүүл мэндийн яамны č. 274/2004 Sb тоот тушаалаар тогтоосон).

Сэтгэгдэл бичих:

  

  

  

*

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>