Cуртчилгаа

Валютын ханш

CУРТЧИЛГАА

Kontonii Mungu

Cуртчилгаа

Ээждээ маш их хайртай !

Энэ хорвоогын бүх сайхан ээж нартаа МАРТ 8ны баярийн мэнд хүргэе !

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдий хуртэл та оёдолчин явлаа
Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэй
Орон дээрээ намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
„А“ үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа
Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана
Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа!
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий! гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла аа!

Ээжээ
Та хүүдээ гомддоггүй биз дээ хүү чинь
Уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ
Ээжээ
Үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж
Үдшийн галаас хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа өртөж
Гадаа гэртийн хооронд гарын хариу баривал болж л байна л даа ээжээ
Гэлээ ч ижий минь та
Гарын хаа дэргэд гар
Нүднийхээ дэргэд нүд байлгах гэж
Намайг төрүүлээгүй болохоор
Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор
Урт холын бодол минь
Тулганы захаас хол байдгийм шүү ээжээ
Ээжээ
Та хүүдээ гомдоогүй биз хүү чинь
Уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү
Нэг л өдөр зай чинь ханхайж
Нэгний өглөө хацар эзгүйрнэ гэж бодож чаддаггүй дээ
Үрийнхээ нүдэнд эх өтлөж
Үлэгсэн мээмээ ширэгсэн гэж бодож чаддаггүй дээ
Буянтай таныхаа ачийг би
Буцах гийчний бэлгийн хариу шиг яараагүй дээ алдаж мэдхийм аа
Гэлээ ч миний намхан эжий та хүүдээ битгий гомдоорой
Хүү чинь
Уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү

Yзээд єнгєрєх амьдралыг мєнхийн юм шиг бодож
Vдлээд буцах хорвоог vvрдийн юм шиг сэтгэж
Залуу идэр насаа хєгшрєхгvй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дvv минь!

Єнгє алаг энэ хорвоо дээр
Єєрийн сайндаа чи тєрєєгvй
Єдєр єдрийн нарыг vзэж, тэнгэрийг харах
Єндєр их тавилан хайрласан аав ээждээ баярла!
Vдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Vеийн хонгор бvсгvйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь vнээний дэлэн шувтарч
Намрын хvйтэн шєнє, зэлэн дээр жихvvцэж суугаа
Амтат бяслаг, хуруу зузаан єрмийг нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хvлээнэ
Єр авлага нэхэхгvй эхийн сэтгэлийг хvvхнvvд орлохгvй ээ!
Євєл болохоос урьтаж ээждээ нэг очоорой
Эгмийн чинь яс хугарахад аавын тань цээж євдєж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг шvv
Ширхэг ширхгээр цайсан vс нь чамайг хvлээсэн хоногийн тоо
Шинэ цаснаас урьтаж аавдаа нэг очоорой!
Євлийн шєнє талд яваа аавыгаа vе vе бодоорой
Єєрєє чи дулаан хєнжилд хэвтэж буйдаа гэмшээрэй
Зуун олон хоног хєдєлж, олж хураасан бvхнээ
Зарж vрж бєєн бєєнєєр нь чамд л харамгvй илгээх юм
Зоогийн газар чи тvvнийг нь шар айраг болгож
Зовж амьдарсан эцгийнхээ хєлсийг нь уух хэрэггvй ээ
Энд чи буруудаж явахад эцгийн тань нэр доргино
Эрдэнэт буурлаа хайрлаагvй бол эх орноо хайрлах ч юу л бол
Амьдралынхаа туршид хайрлаж явах аав гэдэг хvн
Алтан нар шиг ганцхан шvv
Vр хvvхэд тєрлєє гэж баярлаж явах цагтаа
Vс нь буурал єтгєсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай
Хоног єдрvvдийг жаргалтай vдлээ ч дvv минь
Хорвоогийн юм бvхэнд эцэс буйг санаарай
Орчлонгийн шуугиан амьтан хvний хэл ам
Орон хотын утаа унирааас холдож
Аян замын тоосоо гvвээд
Аавынхаа гэрийн босгыг алхаж нэг vзээрэй
Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж
Ээж чинь хvv минь, гэсээр босч ирнэ
Амсар дvvрэн цайтай гангар шаазангаа алдаж
Азай буурал хєгшин яахаа мэдэхгvй сандчина
Аав чинь гэрийн хойморт Алтайн уул шиг ханхайж
Аливаа нэгэнд барьц алдахгvй уужуу тайван сууна
Манан нэвтлэх одоо шиг нvд гялалзаж
Малгайгаа ємсєн нударгаа засаж, ирж vнсvvлэхийг чинь хvлээнэ
Тєрсєн гэр чинь дулаан галын илчинд нозоорч
Тєгєлдєр орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг мэдэрнэ
Морьд vvрсэх хээр талдаа аргалын утаа vнэрлэж
Модон тагштай єрєм идэж, ээжийнхээ гараас цай ууна
Тансаг сайхныг бишрэн орчлон ертєнцєєр хэрэн явлаа ч
Тал нутагт наран мандаж, гэрийн цэнхэр утаа суунаглан
Хуйлран давхих зээрийн сvрэг толгод дамжихаас илvv сайхныг
Хурмастын доор vзээгvйгээ мэдэрнэ чи!
Моод хєєсєн хотын ганган хvvхнээс илvvгээр чи
Монгол дээлтэй хєдєєгийн бор бvсгvйг хайрлана!
Євгєн хорвоод зуун жил амьдрахгvй ч хогшил хураагчаас
Євлийн шєнє моддыг єрєвддєг аавыгаа илvv ойлгоно чи!
Харь холын шуугиант хот, неоны гэрэл, машины чимээнээс
Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илvv ойлгоно чи!
Ухаан балартам тачигнасан эстрад хєгжмийн чимээнээс илvv
Учирлаж аргадсан ардын дуундаа дасна чи!
Дээдийн номтой мэргэдийг эрж дэлхийгээр тэнэх хэрэггvй
Дэргэдээ байгаа суут ухаантныг дэндvv ойшоолгvй явснаа бод!
Ариун vнэн, зовлон бэрх, хайр ухааны
Амин голд нэвтэрсэн мэргэд-аав ээж хоёр тань юм шvv!
Амьдрал тэднийг гvн ухаанд сургаж
Адгийн муу амьтныг ч єршєєх, аугаа их сэтгэлтэй болгожээ
Ачит ээждээ алчуур аваачих хэрэггvй
Аавдаа шил юм єгєх хэрэггvй
Айлын хvvхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггvй
Аль алинаар нь тэд дутаагvй
Эрт цагт гэрээсээ гарсан єєрийгєє л
Ээж аав хоёртоо хvргэж єг
Эрийн цээнд хvрсэн чамайг харахаас илvv
Эрхэм бэлэг хєгшцvvлд vгvй ээ!
Учир мэдэхгvй нялх багадаа ч
Ухаан суусан идэр насандаа ч
Уул овоо шиг юмыг ах нь
Улс амьтанд амлаж явлаа
Асарч тэтгэсэн ээж аавынхаа
Ачийг нэг мєсєн хариулж
Амттаныг идvvлж, єнгєтнийг ємсгєж
Алтан аяганаас уулгахын дайтай
Андуурч эндvvрч явлаа
Одоо л нэг ээж аавыгаа жаргаая гэтэл
Орчлонгийн тоглоом даанч хатуу
Алба ажлын эрхээр алс газар одоод
Аян замыг хороосоор яаран яарсаар ирэхэд
Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа
Хvvтэйгээ л нэг уулзмаар байна даа, гэж ээжид минь хэлсэн гэдэг!
Хvслийн сvvлч нь ганцхан энэ л байсан юм шvv!
Чи зэмлэл хvлээж, зэргийн нєхдєдєє орхигдож болно
Чи зээрийн янзага шиг хєєрхєн бvсгvйдээ хаягдаж болно
Харин аав ээж чинь сэрvvн тунгалаг байж
Харьж ирэхийг чинь хvлээхээс илvv жаргалыг
Хамаг орчлонгоос хайж эрэвч олдохгvй
Алдааг минь та нар бvv давтацгаа!
Аав ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаа!
Алтан дэлхийд vvнээс илvv гавьяаг ах нь мэдэхгvй
Vзээд єнгєрєх амьдралыг мєнхийн юм шиг бодож
Vдлээд буцах хорвоог vvрдийн юм шиг сэтгэж
Залуу идэр насаа хєгшрєхгvй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дvv минь!
Єнгє алаг энэ хорвоо дээр
Єєрийн сайндаа чи тєрєєгvй
Єдєр єдрийн нарыг vзэж, тэнгэрийг харах
Єндєр их тавилан хайрласан аав ээждээ баярла!

3 comments to Ээждээ маш их хайртай !

Сэтгэгдэл бичих Anu Anuka Болих

  

  

  

*

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>